news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Банкуудын ажиллах цагийн хуваарь

2012 оны 07 сарын 11

Их Монгол Улс байгуулсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд ажиллах цагийн хуваариа гаргажээ.

Хаан банк долдугаар сарын 11-ний өдөр орон даяар байрлах нийт салбар тооцооны төвүүд нь амрах юм байна. Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийг ЭНД дарж харна уу.

Харин долдугаар сарын 14-нөөс эхлэн салбар, тооцооны төв ердийн цагийн хуваариар ажиллах гэнэ.

Голомт банк долдугаар сарын 11, 12-нд “Солонго”, “Ард”, Их дэлгүүр, “Өргөө”, 10 дугаар хороолол, Кино үйлдвэр, 120 мянгатын салбар, тооцооны төвүүд 10.00-18.00 цагийн хооронд, 

Долдугаар сарын 13-нд Ард, Цамбагарав, Голомт хотхон, Тамир дэлгүүр, Баянзүрх, Зайсангийн салбарууд 10.00-16.00  цагийн хооронд,

Долдугаар сарын 14-нд “Солонго”, Их дэлгүүр, Зайсан, 120 мянгатад байрлах салбарууд ажлын цагаар ажиллах ба 15-наас энгийн цагйн хуваарьт шилжих гэнэ.

Харин интернэт банкны үйлчилгээгээр Голомтын данс хооронд 20 хүртэлх сая төгрөгийн гүйлгээ хийх боломжтой гэнэ. Дээрх өдрүүдэд интернэт банк үйлчилгээгээр бусад төрлийн гүйлгээ хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөрт буюу долдугаар сарын 16-ны өдөр хийгдэх юм байна.

Хадгаламж банк баяр наадмын өдрүүдэд нийслэлд хоёр тооцооны касс дараах хуваарийн дагуу ажиллах гэнэ.

Салбар нэгж

Ажиллах өдөр

Ажиллах цаг

                         Байршил

“Занабазар” тооцооны касс

2012.07.11,12,13- нд

10:00-18:00

Барилгачдын талбай Занабазар музейн урд

“Цэнгэлдэх” тооцооны касс

2012.07,11,12,13д

10:00-18:00

төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд Рапид харш 8-р байр



Тус банкны орон нутгийн салбар нэгжүүд долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амарч, долдугаар сарын 14-нөөс хэвийн хуваарийн дагуу ажиллах ажээ.

Хас банк “Сансар”, “Сонгино хайрхан” салбар баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11, 12, 13, 10.00-17.00 цагийн хооронд, “Түшиг” их дэлгүүрт байрлах бизнес үйлчилгээний төв 10-24 цагийн хооронд тус тус ажиллах юм байна. Долдугаарсарын 14-нөөс энгийн цагийн хуваариар ажиллах юм байна

Худалдаа хөгжлийн банк
долдугаар сарын 11-нд нийслэл дэх хоёр салбар ажиллах буюу “Богдхан” салбар 10.00-16.00, Картын үйлчилгээний тооцооны төв 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллахаар болжээ. Долдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд үйлчилгээний салбарууд нь ийнхүү тус тусын цагийн хувиараар ажиллах учраас ЭНД дарж харна уу.

Харин долдугаар сарын 16-наас энгийн цагийн хуваариар ажиллахаар ажээ.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой