news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Байр зарах зар эрс нэмэгджээ

2013 оны 6 сарын 19

Найман хувийн ипотекийн зээл гараанаас гараад удаагүй ч эл зээлд хамрагдах сонирхолтой хүмүүс урьд урьдаас олширчээ. Ялангуяа өмнө нь орон сууцтай хүмүүс хуучин байраа зарж борлуулан түүнээсээ шинэ байрны 30 хувийн урьчилгааг төлж, нөхцөлөө сайжруулах аянд мордох болжээ. Үүнийг зар сурталчилгааны сонин, сайтад гарсан мэдээллүүд баталж байна. Үнэгүй, осмо гэхчилэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын зарын сайтууд руу орж үзвэл байр зарах зар урвдынхаас 7-8 дахин нэмэгдсэн байна. Үнэгүй.мн-ийн орон сууц гэсэн хэсэгт урьд нь 70-80 зар тавигддаг байсан бол өдгөө 450-480 болон нэмэгджээ. Үнэ ханшийн хувьд ч хуучин байр харьцангуй хямдарчээ. Нэг өрөө байр байрлал, өнгө үзэмжээсээ  шалтгаалан 45-60 сая төгрөгт хэлбэлзэж байгаа бол хоёр өрөө байр  50-80 сая, гурван өрөө байр 95-110 сая төгрөгт хэлбэлзэж байна. Харин ашиглалтад ороод удаагүй байрны ам метр талбайг нэг сая 500-600 мянган төгрөг орчмоор үнэлжээ. Байраа зарах гэсэн хүмүүс шөнө ч амралгүй зар түгээж байгаагаас харахад хуучин байрны үнэ буурах хандлагатай байна. Зарим нэг хүмүүсийн зүгээс байрын үнийг хөөрөгдөх бус буулгаж, найман хувийн зээлд бүгдээрээ хамрагдъя гэсэн уриалгыг ч дэвшүүлсэн байлаа.

Д.ЦЭЭНЭ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Энэ сэдвээр: Орон сууцны зээл
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой