news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар хоёроор нэмэгдэнэ

2010 оны 4 сарын 1

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болсон. Хуралд нийслэлийн  Хөрөнгө оруулалтын газар, Зураг төслийн хүрээлэн гэсэн нийслэлийн өмчит, улсын үйлдвэрийн газар байгуулах тухай саналыг оруулж хэлэлцүүлсэн байна. Орон нутгийн өмчтэй дээрх хоёр байгуууллагыг аж ахуйн тооцоон дээр ажиллуулах ажээ. Тус хоёр байгууллагыг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас өрх тусгаарлан өмнө гүйцэтгэж байсан ажил үүргийг нь өөрчлөхгүйгээр  бие даалган ажиллуулахыг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжсэн байна. Мөн дээрх байгууллагуудын орон тоог одоо байгаагаар нь үлдээхээр тогтжээ.

Д.Цэц
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой