news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Орлогын албан татварын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

2012 оны 2 сарын 3

Хувь хүний орлогын албан татварын  хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдэд

Татвар төлөгч иргэн та  Хувь хүний орлогын албан татварын хуулийн 27 дугаар зүйлийн 1-т заасан “Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо энэ хуулийн дагуу өөрөө үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасан “орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэсэн хуулийн заалтийн дагуу харьяа татварын албанд єєрийн орлогоо тайлагнаснаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдана.

2007 онд шинэчлэгдэн гарсан ХХАОТТухай хуулийн 16 дургаар зүйлийн “Албан татвараас чөлөөлөх орлогод” доорх заалтын дагуу хөнгөлт, чөлөөлтөнд хамрагдана.

“16.1.12 Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого орно.

24.6.Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.

24.7 Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөнд хамааруулна.”


Татвар төлөгч та орон сууцны чөлөөлөлтөнд хэрхэн хамрагдах вэ?

1. Тухайн татварын жилд цалин хөдөлмөрийн хөлс, гэрээт ажлын хөлс бусад хувь хүний орлогоосоо  албан татварын тооцоо хийсэн байх ёстой.

2. Хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авсан бол


Та анх удаа орон сууцны чөлөөлөлтийг эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт


1. Чөлөөлөлт эдлэх иргэний  бичсэн хүсэлт

2. Иргэний үнэмлэхний хуулбар /Эх хувьтай тулгах эсвэл нотариатаар баталгаажсан/

3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих

4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/

5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар  тєлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа/

6. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон гэрчилгээний хуулбар

7. Захиалгын болон худалдах худалдан авах гэрээ /нотариатаар баталгаажсан байх/

8. Орон сууц худалдан авах, барихтай холбогдон гарсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд,байрны тєлбєрт тєлсєн баримт /өөрийн орлого/

9. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татвар төлсөн баримт

10. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ мөнгө шилжүүлсэн баримт / зээлийн эх үүсвэрийн тухайд/   /Зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх/

11. Хөрөнгө үнэлгээний зөвшөөрөлтэй байгууллагын үнэлсэн тайлан

12. Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр

13. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06тайлагнах/

Та орон сууцны чөлөөлөлтийг үргэлжлүүлэн эдэлж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт

1. Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/
4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
5. Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
6. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
7. Орлого нотлох бусад баримт
8. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах
/Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/


Татвар төлөгч та Сургалтын хөнгөлөлтөнд хэрхэн хамрагдах вэ?
 
Төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтын төлбөрт төлсөн төлбөрийг татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ.

Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар тєлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийн сургалтын тєлбєрт тєлсєн тєлбєрийг татвар ногдох орлогоос хасч хөнгөлөлт үзүүлнэ.


Та сургалтын төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалт


  1. Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
  2. Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар  тєлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
  6. Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын тєлбєр тєлсєн хєрєнгє нь албан татвар тєлсєний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
  7. Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
  8. Эх нь эдэлж байгаа бол  хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
  9. Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/
  10. Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
  11. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах
/Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/


Та сургалтын хөнгөлөлийн урьд оны буцаан авалтын үлдэгдэлтэй бол бїрдїїлэх материалын жагсаалт


  1. Хөнгөлөлт эдлэх иргэний  бичсэн хүсэлт
  2. Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар
  3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/ эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  4. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
  5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: 
  6. Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт 
  7. Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт |сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт|
  8. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах  /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
Лавлах утас: 7011-2112,  331375
Дэлгэрэнгүй мэдээллийг www.nta.mn сайтаас авна уу.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой