news.mn economy.news.mn google.com
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:

Олон ам бүлтэй өрх гурван өрөө байр авах боломжтой

2012 оны 2 сарын 23

Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй, 50 м/кв-аас ихгүй талбайтай орон сууцыг иргэдэд олгох тусгайлсан журмыг баталлаа. Орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэхүү хэмжээг хэлэлцээд иргэддээ илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр болов. Ингэснээр иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9.017 айлын орон сууц болж нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам бүлтэй өрх гурван өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэнэ гэлээ. Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79.486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28.300 орон сууц баригдаж байгаагаас 6.341 нь 50 м/кв талбайтай байх ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Санал асуулга
Төмөр замын өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ?
Өргөн, нарийн төмөр зам хоёулаа
Зөвхөн өргөн цариг
Зөвхөн нарийн цариг
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой